- Сошиал маркетингийн төлөвлөгөө боловсруул. Ямар бүтээгдэхүүнээ брэнд болгон танилцуулах, жуулчидтай хэрхэн харилцаа тогтоох, тэднийг ямар аргаар татах, харилцагчийн үйлчилгээ ямар байх гэх мэт зүйлсийг төлөвлөгөөндөө тусгана
- Үйл ажиллагааны стандарт, процедурыг бий болгох. Байж болох бүх нөхцөлийг урьдчилан тооцоолж, үе шат бүрээр нь зураглана. Гомдол санал гаргасан тохиолдол хэрхэн түргэн шуурхай барагдуулах. Аялал жуулчлалын байгууллагын талаар хаанаас мэдээлэл авахаас эхлээд дахин ирэх сэтгэгдлийг ямар аргаар хүргэх хүртэл нарийн тооцоолно.
- Тухайн газар дээрээ төвлөрөх. Тухайн газарт жуулчин хүрэхийн тулд ямар ямар аргаар очиж болох бүх хувилбарыг оруулна. Зургаар тайлбарлан харуулбал илүү үр дүнтэй.
- Жуулчдын хувьд чухал зүйлс дээр анхаарал тавих. Интэрнэт дээрх мэдээлэл бодит байдлаас хэзээ ч ёсгүй. Тээврийн хэрэгсэл, хөнгөлөлт урамшуулал, боломжийн дэлгүүр гээд тэдний сонирхож болох зүйлсийг урьдчилан тавихын зэрэгцээ асуултанд нь цаг алдалгүй хариулах хэрэгтэй.
- Сонирхолтой, анхаарал татахуйц гарчиг өг. Бичсэн нийтлэл бүр рүү нь орж унших сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Тэгж чадвал очих сэдлийг төрүүлэх боломжтой.
- Сошиал ертөнцөд идэвхтэй бай. Ингэснээр тухайн байгууллагын үйл ажиллагаа эрчимтэй, үр дүнтэй байгааг нотлох болно. Зөвхөн болоод өнгөрсөн үйл явдлыг бус болж буй, болох гэж буй үйл явдлыг сонирхолтой хэлбэрээр оруулж өгөх хэрэгтэй.
- Хүн бүртэй харилцах онцгой сувгийг бий болго. Хэн ч гэсэн автомат хариуцлагчтай бус хүнтэй харилцахыг илүүд үзнэ шүү дээ. Тиймээс холбогдсон хүн бүртэй хүндэтгэлтэй, хариуцлагатай харилцах нь зүйтэй
- Сошиал хариуцсан менежертэй болох. Тусгайлсан ажил үүргийн хуваарьтай менежер ажилласнаар сошиалаар дамжуулан жуулчдыг татах, үйл ажиллагааг идэвхжүүлэх боломжтой болдог. Түүнчлэн ажлын үр дүнгийн үзүүлэлтийг холбож өгснөөр сошиал хариуцсан менежер илүү хариуцлагатай бүтээлч ажиллах болно.
- Мэргэжлийн маркетер болон агентлагуудтай хамтран ажиллах. Энэ нь олон асуудлуудыг шийдэж, олон ажлыг хөнгөвчилж өгдөг. Бүх зүйлийг өөрсдөө хийх гэж байхаар мэргэжлийн хүмүүст нь үлдээгээд үр дүнгээ үнэлээд явбал илүү өгөөжтэй байдаг.