Бүх л улс орнууд жижиг дунд бизнесээ хөгжүүлэх өөр өөрийн бодлого стратегитэй байдаг. Тэгвэл бид АНУ-ын жижиг дунд бизнесээс чухам юуг авах гээхийн ухаанаар хандаж Монголдоо нутагшуулах боломжтой вэ? Хөгжлийн замаар нэвтрүүлгийн цөөхөн хэрнээ бүтээлч баг хамт олны Монголчууддаа зориулан сэтгэл оюун, цаг зав, хөрөнгө санхүүгээ зарцуулан байж бэлтгэсэн санаа авахуйц олон сайхан дугааруудын нэг нь энэ билээ. Энэ дашрамд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин чансаатай нэвтрүүлэг бэлтгэсэн продюссор Г.Галбадрах болон түүний багт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд сэтгэл байвал маш олон зүйлийг энгийнээр шийдэж болдгийн жишээг хөгжингүй орнуудын нэг болох АНУ-ын туршлагаас хараарай.
Мэдээллийн эх сурвалж: "Хөгжлийн замаар" цуврал нэвтрүүлэг
https://www.facebook.com/hugjliinzamaar/
www.galbadrakh.com